oh Joy
There maybe pain in the night but joy comes in the morning
Tuesday, February 14, 2012
743
Жоохон гунигтай ч гэсэн эхийн сэтгэл гэж ямар .... хэлэх үг алгаа ххххммм.
Миний хүү төрснийхөө дараахан хүнд хатгай тусаж гурван өдөр хоёр шөнө сэхээнд би сахиж хоносон.Юм юм бодуулсан 72 цаг байсан шүү. 743 гэж нэрлэсэн тухайгаа би ярих гэсийн.Намайг хүүгээ сахиж байхад нэг ээж бас надтай хамт охиноо сахиж байсан.(зөндөө ээж нар байсан л даа гэхдээ тэдний хүүхдүүд сэхээнд байгаа хэдий ч хүүхдээ энкобаторт өөрсдийн хажууд байлгаж асардаг байсын харин манай хүү болон 743-г тусгаарлаж байлгасан. өөрөөр хэлбэрбие нь муу байсан болхоор тэр )Түүний охиныг 743 гэдэг байсан. 900гр жинтэй бичкээн охин байсан. (743 гэдэг нь нэр өгч амжаагүй байсан учраас эмнэлгээс кодолдог учиртай юм билээ тэнд байсан ихэнхи хүүхэд кодтой байсан) Бид 2 гурван цаг тутамд миний хүү 50гр сүү харин тэр охин 10 гр сүү уудаг байсан. Өөрөөр хэлбэл бид 2 3н цаг тутам сүүгээ сааж хүүхдүүд дээрээ аваачиж сувилагч нарт өгдөг байсан гэсэн үг.Сүүгээ өгчөөд сэхээний өрөөний хаалганы цаана суугаад ууж дуусхаар нь угжына авах гээд хүлээгээд суудаг байлаа. 743 охины хувьд төрснийхөө дараахан дутуйн нярайн сэхээнд байж байгаад энд ирсийн байлээ.Тэнд байх хугацаандаа 12 гр сүү уудаг байсан одоо энд харин 10гр сүү өгч байна гэж ээж нь юу ч болоогүй юм шиг надад хэлж байсын би ч нээх юм бодоогүй тийм үү гээл өнгөрсөн бас япон эмч нар охиныг үзэхдээ үнэхээр охин чинь 3кг болж чадвал бид нар өөрсдийн зардлаар багаа авчирч охинд чинь мэс засал хийнэ гэж хэлсэн тухай ярьж байсан (уг нь бол гуравхан кг л даа :( ). 743 охин маш хүнд зүрхний өвчтэй байсан тийм учраас сүү нэмэх юм бол зүрхний ачаалал даахгүй гэж 2гр хассан байсан. Уг нь сүүгээ сайн уувал жин нэмэгдэх ёстой л доо.
Нэг өглөө ээжийг нь эмч нар дуудаж уулзаад танай охин зүрхий цоорол. нарийсал .... гээд хэдэн юм хэлээд за за чи бусдына хэлээд ч ойлгохгүй биздээ найдаргүй шүү гэж хэлээд гаргасан байсан. Гарч ирээд нүүрэндээ арай ядан инээмсэглээд нүд нь нулимсээр дүүрээд тэр нулимсаа барьж ядаад надад хэлхэд нь өөрийн эрхгүй миний нулимас гоожоод надад үнэндээ тайтгаруулж хэлэх ч үг олдоогүй. Хэдий эмч нар тэгэж хэлсэн ч гэсэн Ээжийн найдвар хэзээ ч тасраагүй ээ.
Хүүгийн маань бие гайгүй болоод эмч нар намайг өдөрт нэг удаа хүү дээр маань оруулж сүүгийнэ өгүүдэг байсан. ( Тэр мөч ямар гоё байсан гээч )Би хүүгийнхээ сүүг өгчөөд гарч ирэхдээ 743 охины угжийг бас авч гарч ирдэг байсан. Охины ээж намайг гарч ирхээр миний охин хөөрхөн байна уу? сэрүүн байна уу ? юу хийжийнэ гэж асуудаг байсан. Би хөөрхөн байлээ аягүй тод хөмсөгтэй юм байлээ.Сүүгээ бас сайн уусан гэж хэлдэг байсан. Яг үнэндээ би харж ч чададгүй байсан. Гарын алга шиг жижигхэн шүдэнзний мод шиг хуруунууд хуруу шиг хөл гар гээд хүн хархад тийм ч .... Гэхдээ ээжид нь мэдээж хөөрхөн байлгүй яахав.
Миний (миний хүүгийн ) сүүлийн шөнө (шөнийн 3н цаг болж байсан )би энэ удаа ороогүй л дээ.Бид хоёр сүүгээ сааж халаачаад аваачиж өгөөд сэхээний өрөөний хаалганы цаана хүлээлгийн сандал дээр сууж байсан.Удалгүй охиын угж гарч ирээд бид хоёр манай хүүгийн угжийг хүлээгээд сууж байсан тэр үед охины ээж надад: Миний охин уг нь 12гр сүү энд ирхээсээ өмнө уудаг байсан одоо 10гр уужуугаа гэхдээ би дандаа сүүгээ өгөх болгондоо 12гр сүү сааж авчирч өгдөг сувилагч нар 2мл нь буцаагаал өгчхийн гээд угжаа бариад доошоо хараад нулимас нь нэг нэгээр дусалжысан. Угжны ёроолд 2хон мл сүү ямар их найдвар вэ хэзээ ч дуусдаггүй бас дуусах ч үгүй. Магадгүй тэр угж хоосон гарч ирдэг байсан бол ээж нь ямар их баярлах байсан бол.
Monday, February 13, 2012
Monday, August 8, 2011
Monday, December 13, 2010
Wednesday, September 1, 2010
Monday, August 30, 2010
Make a Sandals
Хэдий зун дуусчаагаач гэсэн ингэж сандал хийж өмсвөл чамтай адилхан загвар дахиад байхгүй бас чи хүссэн загвар хамжээ өнгөөрөө хийж болноо гэсэн үг. За тэгхээр эхлий
бидэнд орох материалууд нь:
Pизенэн углааш (энэ хүний хөлөнд эвтээхэн бас их сайн углаашнууд байдагшдээ)
Жижигхэн шохой эсвэл marker ч байж болно.
Эсгүүрийн хутга за болохгүй иртэйхэн цаас зүсэгч
Маш сайн цавуу
За тэгээд бид нарт хаякаад хаяж чаддагүй тэгсэн мөртлөө өмсдөггүй хувцас энэ тэр байдагшдээ сунадаг материалтай. ӨӨ тэгээд өөртөө байгаа дуртай юмаараа л. Гэхдээ сунадаг материалтай байвал зүгээр.
Автирк
За тэгээд хавчих хавчаар эсвэл хүндхэн дээр нь тавих юм.
oke make
Зурган дээрх шиг хутгаараа зөвхөн доод хэсийг нь үдээгээд зүсэж салгана.
За харин одоо энэ нүх нь бидний сандаалны хойд талын ороодог хэсэг орно.
Даавуугаа өөрийнхөө хүссэн хэмжээгээр тааруулж нарийн хайчлаад 2үзүүрийг нь зангидаж нүхрүү нь хийнэ.
Одоо харин улныхаа хоёр талыг хөндлөн зүсэх хэрэгтэй мөн урт нь чиний тайрсан даавууны урттай ижил байх бөгөөд 2смын зайтай дахиад яг адил зүснэ.
Зүссэн даавуугаа зөрүүлээд хоёр талд нь оруулна. Ингэхдээ бага зэрэг сул хийж өгвөл зүгээр материалаасаа хамаараад янз янз байх болохоор хөлөө хийж үзээрэй.
За одоо харин мэдээж завсраар нь цавуугаа хийгээд хаттал нь маш сайн дарж өгөх хэрэгтэй.
Ингээд л бэлэн болно шүүдээ харин дээд талд үдсэн нүхийг маш бага цавуу түрхэж байгаад хар өнгийн баллуур хийж болно. Өөрсдөө хийчихгүй юу дөө аль болхоор нь хэхэ.
Одоо харин улныхаа хоёр талыг хөндлөн зүсэх хэрэгтэй мөн урт нь чиний тайрсан даавууны урттай ижил байх бөгөөд 2смын зайтай дахиад яг адил зүснэ.
Зүссэн даавуугаа зөрүүлээд хоёр талд нь оруулна. Ингэхдээ бага зэрэг сул хийж өгвөл зүгээр материалаасаа хамаараад янз янз байх болохоор хөлөө хийж үзээрэй.
За одоо харин мэдээж завсраар нь цавуугаа хийгээд хаттал нь маш сайн дарж өгөх хэрэгтэй.
Ингээд л бэлэн болно шүүдээ харин дээд талд үдсэн нүхийг маш бага цавуу түрхэж байгаад хар өнгийн баллуур хийж болно. Өөрсдөө хийчихгүй юу дөө аль болхоор нь хэхэ.
Subscribe to:
Posts (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com