Ухаант хүү эцэгтээ жаргал авчирдаг,
Tэнэг хүү эхдээ зовлон авчирдаг.
Гэмт замаар олсон эд хөрөнгө эцэстээ ямар ч ашиг өгдөггүй.
Харин шударга байдал нь хүнийг үхлээс хамгаалж чадна.
Мөнхийн Эзэн үнэнч шударга хүнийг өлөн хоосон амьдрахад хүргэхгүй.
Харин хорон муу хүний хүсэлд саад тотгор тавьдаг.
Гараа хөдөлгөх дургүй хүн ядуурлыг үзнэ.
Харин гар хумхилгүй ажилсан хүн баян тансаг амьдралтай болно.
Ухаалаг хүн цагийн сайханд хоолоо нөөцөлдөг.
Харин ургац хураах үед унтаж байсан хүн гэр бүлдээ доройтлын гутамшгийг авчирдаг.