Friday, April 30, 2010
Тэнд миний зүрх бий
Хог. Энэ бүхэн анхнаасаа л хог байсан. Одоо миний ирээдүйд юу үлдсэн гэж чи бодож байна? эзэнгүй, гэргүй үлдэж хоцорсон нэг нь хөөрхийлөлтэйеэ. Хүн шиг амьдрах гэж хичээх тусам амьдарлын тэнэг тогоом улам хатуу болно.тэгэхлээр нь гараа зангидан атгаад өөрийнхөө хөсөр хаягдсан ирээдүйг босгох гэж аль чадлаараа тэмцэвч гадаа бороотой, гадаа зэврүүн хүйтэн. Зүгээр л амар тайван байх гэж барьсан гэрийг минь хэн нэгэн хүссэн дээрэмчин эвдээд ороод ирнэ. Хамгийн нандигнаж хайрласан бүхнийг минь, бузарлаж дуусаад тоосон шинжгүй сууна. Дахиад л өөр өөртөө гэр барих гэж хичээнэ. Гэвч өмнөхөөсөө илүү муу. Одоо гэхдээ амар тайвны төлөө биш зүгээр л амьсгалхын тулд. Тэгэвч арай хийн босгосон гэрийн минь үүдийг хүмүүс үргэлж балбаастай. “Энэдээс зайл чи” байдаг чангаараа хаалганы цаанаас чарлаастай. Тэвчинэ. Чихээ дараад амандаа ямар нэгэн дууг хамаг чангаараа дуулна. Найгана. Хоёр тийшээ. Өмнө нь байсан хүсэл тэмүүлэл хэзээ ч юм надаас явсныг тэр үед л мэдрэнэ. Одоо би хэнд ч үнэ цэнэгүй. Өөртөө ч. Намайг мэддэг намайг таньдаг тэр хүмүүс зүгээр л нэг гуйлгачин. Ийм л нэг хувь тавилан. Одоо би тэдэн рүү нүүрээ илж тэдэн рүү хараад байдаг чадлаараа “ энэ чинь би байна” гэж ориловч хэнч сонсохгүй. Одоо бүгдэд би танихгүй хүн. Уйлмаар, хашгирмаар, аврал эрж бурханд залибармаар ,,,,, нүднээс урсах ухаангүй нулимс шиг өдөр хоногууд. Гадаа харанхуй. Цаг 20цаг 12минут. Дэвсгэргүй төмөр орон дээрээ цагираглан хэвтэж хагарсан цонхны цаанаас гялтайх тал сарыг гөлрөнө. Саран дотор нэг эмэгтэй бүжиглээд байх шиг санагдан ухаанаа алдсан би тэр үед зүгээр л түүний бүжиглэхийг ширтэнэ. Хаалга нээлттэй, салхи түүнийг савж тоглоно. Гадаа хүйтэн байх шиг байна. би ингэж бодно. Тэгээд инээнэ зүгээр л. Үсээ илээд дараа нь зулгаана. Инээгээд хөхрөөд үсээ зулгаагаад.
Цаг 20цаг 45минут. Замаар алхана. Хөл нүцгэн. Цас бударч, надаас өөр хүнгүй. Би дэлгүүр хайж байна гэвч онгорхой бас гэрэлтэй цонх гэж үгүй. Нэг эмэгтэй улаан уутанд хар талх хийж байна. тэр тэгээд надаас түрүүлээд явав. Би харин зогсоостой . үгүй ээ би алхаж байгаа. Алхаж байх ёстой би мэдэркүү байна энэ хөлийг. Би юу? Эсвэл байшингууд уу ? аль нэг нь алхаж байна. хүмүүс дулаахан орондоо хайртай хүнээ тэврээд унтацгааж, зүүдэндээ инээмсэглэж байгаа. Тал сар дараа нь тэргэл сар. Салхи хүлээж хүлээж ядаад. Өглөө. Өдөр. Үдэш. Өнчин. Энд хатгуулаастай. Яг энд тийм БУУДААД ӨГ.
Хүүхдийн тоглоомын талбай. Элс хажууд нь тоглоомон ачааны хүрэн машин, тэгээд цэнхэр өнгийн хүрз. Тэр хүрзээр би элс ухаж тэндээ зүрхээ хийж буллаа. Миний зүрх. Тэнд хүүдийн тоглоомын талбайн элсэн дунд унтаж байгаа. Тайван амар. Гараараа зөөлөн элбээд, чихээ наан цохилхыг нь сонссон. Нүдээ анив. Зүрхээ би тэгэж л сонссон. Гэнэт нойтон. Нүдээ нээгээд дээш харав. Бяцхан жаал дээрээс шээж байна. өөдөөс хараад хорлонтой инээнэ. Тэр шээгээд .... би толгойгоо сэгсэрч хойш ухрав. Энд энд энд миний зүрх бий. Битгий. Хэрэггүй гуйя. Энд миний зүрх бий. Тэгтэл цаана байх хүүхдүүд шоолон инээлдэнэ. Тэд намайг шоолж байна. би тэдэнд тайлбарлав. Надад гэр байхгүй тэгээд л тэгээд л би зүрхээ энд нуусан юм.... хэнч байхгүй тэд явцгаачихаж. Элс ч байхгүй салхи аваад явчихсан. Зүрхтэй минь хамт би юу ч үгүй. Тэнд миний зүрх байгаа. Тэнд тэнд миний зүрх бий. Гэвч би хаана гэдгийг нь мэдэхгүй. Газар сөхрөн унаад уйлав. Гэхдээ толинд тусах “Би” уйлаагүй харин инээгээд л байх юм.
ШАР ШУВУУ "хоёр дахь өдрийн өглөө"
Subscribe to:
Posts (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com