Маш олон мэлхий нэгэн өндөр цамхаг руу авирч уралддаг байж лдээ. Мэдээж хамгийн түрүүнд оргилд хүрсэн нь ялна, дээшээ гарах ч бас тийм амархан зам байгаагүй. Мэлхийнүүд нь авирч байх хооронд бусад мэлхийнүүд нь доороос нь ЧИ ЧАДАХГҮЙ ЭЭ , ЧИ ХҮЧГҮЙ ЭЭ, ЧИНИЙ ЗОРИГ ХҮРЭХГҮЙ ЭЭ, ЧАМД ТЭВЧЭЭР БАЙХГҮЙ ЭЭ, гэх мэтчилэн доороос нь орилдог байж л дээ. Урьд нь ямар ч мэлхий тэр оргилд хүрч чадаагүй юм байна л даа. Харин ганц л мэлхий энэ оргилд хүрч чадсан байна. Яагаад гэвэл энэ мэлхий дүлий байсан.
No comments:
Post a Comment