Monday, August 16, 2010
Мэргэжилээ сонгоно гэдэг хүний нэг насны том шийдвэр юм шиг байгаамаа.
Ер нь мэргэжилээ сонгоно гэдэг хүний нэг насны том шийдвэр юм шиг байгаамаа. Манай ангийн багш хэлдийн 4жил сурсан зүйлээрээ та нар 40жил хоолоо олж иднэ шүү гэж!!!
Бага байхдаа гэх нь ч хайшааийн ер нь чөлөөт цагаараа би цаасаар их юм хийдэг байсын. Ширээгээрээ дүүрэн цаас хайч цавуу гээл... цаасаар чинь болсон болоогүй юм их хийнэ шүү дээ дуртай ч байсан ямар сайндаа ширээгээ том болгоёо гэсэн чинь чи ширээнийхээ багтаамжаар л юмаа тараадаг юм чинь харинч багасгасан нь дээр гээд аав ээж 2 том ширээгээ надад өгөөгүйийн. Тэгээд 10 төгсөх жил л дээ нэг өглөө ээж аав 2 чиний мэгэжлийг олчлоо цэцэрлэгийн багш болчих гэдийм даа. Чи ингээл цаасаар юмаа хийгээл тэгээл зугаатайшдээ гэлээ. Надад ч нээх таалагдаагүй ээж аав 2ч нээх шахаагүй лд ээ зүгээр тоголжил тэгэж байсын. Өчнөөн л бодсон яг юу болох уу гээл хөгжимчин болно гэж бас их боддог байлаа цэцэрлэгт байхдаа хамгийн сайн хөгжим тоголдог өөрөө ч их дуртай даан ч цааш нь нээх хөгжүүлээгүй лдээ уг нь их дуртай байсан одоо харин сонирхогч төдийгүй мөрөөдөл л болсон. Арван жилдээ япон хэлний анги төгсөөд оройгоор их сургууль хүртэл төгсөж байсан хэрнээ төгсөөд бас япон хэлээ таг хаячихсан уг нь хичнээн сайн сурсан гээч. Их сургуульд ороод солногос хэл үзээд холиод бүр заваан юм болсөөн. Аан тэгээд бас англи хэлэндээ муу байсан хэрнээ англи хэлний орчуулагч болноо гэж их боддог байсан. Эцсийн эцэст конкурс өгөөд МУИС-ийн социологийн анги аваад сурч байгаад сонирхолгүй гээд хаячихсан одоо их харамсдын. Ингээд бодоход мөрөөдөж байсан юмныхаа араас нэгч тэмцэж байгаагүй зүгээр л боломж гарсны дагуу л явж байсан юм шиг байгаан. Хүн чинь тэгээд өөрөө дургүйд хүчгүй гэдэг шиг дургүй юмаа бол огт сурдаггүй юм байлээ. Одоо сурч байгаа сургуульдаа орохдоо орчуулагчийн ангид орнодоо гэж очсон хэрнээ шал өөр мэргэжилээр сурч байгаа хэхэхэ энэ ёстой funny одоо ч өөрөө ойлгодоггүйийн энэ ч яахав манай ангийн нэг хүүхэд тэгэж байсын андуурч уншсаныхаа төлөө энэ ангид ороод ирциймаа гэж байсан дээр доороо орсон байсан нэгхэн үгний зөрөөтэй 2 тэс ондоо мэргэжилийг андуурч харж уншаад бүртгүүлцэн тэрнээсээ болоод одоо сурчил байгаа лдаа энэ бүр надаас funny болцын байлээ хэхэ тэгээд бүр сонсоод байсан чинь манай ангийн 70 хувь нь бараг яг хүссэн мэргэжилээрээ сурч байгаа юм биш байлээ л дээ дээрхи жишээнүүдээс хархад lol.Яг ямар мэргэжилээр сурхуу гэдэг аягүй хэцүү байдаг л даа тэгээд тэр хүссэн хувиараа авч чадах болов уу гээл гэхдээ ингэж юманд хандаж болохгүй л байх л даа. Одоо үе чинь тэгээд их сургуульд олигтой боловсрол өгч чадахгүй байгаа хэрнээ дээд боловсролгүй хүн гэдэг бол хүн биш болцон цаг үед ингэж хайнга хандаж болохгүйн байлээ шүү хүмүүсээ хүүхдүүдээ. Хүүхдүүд гэж хэлэхээсээ илүү эцэг эхчүүд нь их анхаархах ёстой байх. Хүүхдүүдээ юу хүсэж юу мөрөөддөг гэхээсээ илүү өөрсдийнхөө боломж тэгээд аль хямд, нэртэй сургууль,аль гоё мэргэжил г.м асуудлыг л харж хүүхдүүдээ сургуульд оруулчдаг энэ нь ч аль аль талаасаа л байдаг байх. Гэхдээ л эргээд эцэг эхчүүд бид нарыг төгсөөд жинхэнэ ажил амьдрал дээр гархад эцсийн хариуцлагыг тэд нар үүрэхгүйшдээ сургаж өгсөн одоо болоо өөрөө хоолоо олж ид ийм маягтайл ханддагшд. Харин надад хугацаа алдаал сурчил байхгүй гэж аягүй олон хүмүүс зэмэлсэн л дээ гэхдээ миний хувьд бол энэ тийм ч муу буруу зүйл байгаагүй гэж би боддын харин мэргэжилээ л зөв сонгож чадвал тэртээ тэргүй хүн насан туршдаа хөдөлмөрлөж амьдархаас хойш. Саяхан нэг ийм асуудал шийдэх хэрэг манай гэрт гарснаас болоод би өөрийгөө бодож үзээд иймэрхүү л юм бодож суулаа гэжуагаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com
1 comment:
ёстой ФАННИ, би бас юу бодож яваад сэтгүүлийн ангид сураад одоо төгсөнө гээд гүйж яваан бү мэд. Уг нь муисийн хуулийн анги авсан ухаантай, тэгээд дарханд үлдэнэ гээд хаячихсан. Одоо хааяа харамсдаг ч дарханд үлдсэнээрээ олж авч, учирах ёстой чухал юмаа гүйцэлдүүлж сольж баршгүй том юмаа олж авсан юм шиг санагддын. Үеийнхээ хүүхдүүдээс дүү сургуульд орсым чинь гээд санаа амраад шалдар булдар юманд сураад байсан чинь одоо харин хүмүүс мэргэжлээ аятайхан сонгоход яадын гэх мэтээр загнадгийн.. ХАаяа гэрт мэргэжлийн талаар яриа гарахаар энэ муу нүүрээ хаана хийхээ ч мэдэхээ байна хэхэ. юутай ч би ганцаараа мэргэжлээсээ төөрчихөөгүй, танай ангийн 70 хувь хүүхдүүд надтай хамт л байгаам байна даа..
Post a Comment