ӨШӨӨ АВАХ ХҮН хоёр булш малтвал таарна. Хятад ардын зүйр цэцэн үг.
"1995 онд миний охин алуулахад амьдрал минь сөнөсөн мэт болов. Лос Анжлис хотод суугаа дүү минь утасдаж “ Францис нас барсан түүнийг хүн бууджээ” гэсэн мэдээг сонслоо. Тэр үед би одоо санахгүй байгаач хар хүчээрээ хашгирсан гэсэн. Би тэр даруйдаа Колифорн луу явах онгоцонд сууж, явж байхдаа нэгэн хүнийг алмаар санагдсан юм. Хэрвээ би зэвсэгтээ ба миний хажууд тэр хүн байсан бол түүнийг шууд егүүтгэх байсан байх. Онгоцноос буугаад би энэ тухай Даниел хүүдээ яаж хэлэх учраа мэдэхгүй байлаа. Учир нь тэрээр мэргэжлийн цэрэг, хүн алах аргыг сурсан байв.
Маргааш өглөө нь бид 2 цагдаагийн газарт очлоо. Тэдний бидэнд хэлсэн зүйл нь “ Таны охин нас барсан. Бусад зүйлийн талаар бүү бод, энэ бол та нарын хэрэг бишээ “ гэхээс цаашгүй л байв. Харамсалтай нь Лос Анжлист байсан бүх хугацаанд маань энэ байдал ер өөрчлөгдсөнгүй. Эрүүгийн хэргийг хариуцдаг хэлцийн дарга “ дөрөв хоногийн дотор алуурчныг барьж чадахгүй бол найдваргүй гэж мэдээрээ” гэж бидэнд хэлэв. “Энэ хороололд хүн амины хэрэг маш олон гардаг тул бид нэг хэрэг дээр дөрвөөс илүү хоног зарцуулж чаддаггүй” гэлээ.
Үүнийг сонсоод хүү Данеил минь маш их уурлав. Цагдаагийн газрынхан дүүг нь алсан алуурчныг олохыг нэг л сонирхохгүй байна гэж мэдээд Данеил нэгэн АКМ буу худалдан аваад хүмүүсийг хиаруулахыг хүсэж байлаа.
Францесын машиныг авхаар очиход цагдаагийнхан биднийг ямарч бэлтгэлгүйгээр аймшигт зүйлтэй учруулав. Францес машин дотор маш их цус алдаж нас барсан байв. Охиныг алагдсаны хоёр хоногийн дараа бид машиныг авахад үнэр орсон байв. Данейл энэ үнэрийг хэзээ ч мартаж чадаагүй юм. Алуурчнаас хамгийн харгис аргаар өшөө авахыг л хүсэх болов. Дүүгийнхээ төлөө ямар нэгэн шударга зүйл хийхийг хүсэж байв. Үүнээс хойш 2 жил гаруй хугацаа өнгөрч Данеилын амьдрал бага багаар ураадан доройтхыг би ажиласан юм.
Өдрөөс өдөрт бие нь муудаж, сэтгэлээр унасаар өөрөө ертөнцийн мөнх бусыг үзэв. Ийнхүү тэр эцэст нь дүүгийхээ өшөөг алуурчнаас биш өөрөөсөө авсан юм. өшөө хонзонгийн үр дагавар надад маш тодорхой боллоо. тэр нь юу вэ гэвэл хамгийн үнэ цэнэтэй оюун ухаан болон биеийнхээ эрүүл мэндээр хохирч хэн боловч амь насаа алдхыг би нүдээрээ үзэс биеэрээ амслаа.гэж хэлжээ"
Заримдаа амьдрал биднээс боломжгүй зүйлийг шаарддаг юм шиг. Тийм болхоор л Есүс энэ дэлхий дээр ирсэн байх.
No comments:
Post a Comment