Sunday, March 1, 2009
Ойрд их мартамхай болоод байхымаа хөгшрөөд юм болуу гэж. Сая цагаан сараар би ээж аавтай нэг ахындаа орлоо миний орсон ганц айл байсын. Тэгсэн чинь хүүхдүүд нь манай ээж аавтай ирээл золголоол байхын. Тэднийх нэг томоо эгч, надтай чацуу шахуу 2 бандитай юмсан жээ. Тэгээд бага хүү нь урд нь хэзээ ч надтай золгодог байгаагүй л дээ тэгсэн гэнэт над дээр хүрээд ирдийн байнаа. Би бүр мэл гайхаад хэзээ ч надтай хүн золгох гэж ирж байгаагүй л дээ урд нь бүр хэн ч золгож байгаагүй шүү. Тэгсэн над дээр ирээл золголоо. Би бүр ёооё та нар төсөөлөхгүй дээ анх удаагаа юм чинь. Дандаа хүний дор гараа хийж золгож байсан болхоор яг гараа доор нь хийх гэснээ дээр тавьдын байна. Бас сонин л юм байлээ бараг миний гар чичирсэн байхаа.Тэгээд яахав арай ч би түүнийг үнсээгүй л дээ.\цагаан сарын хамгийн муухай нь\ Ингээд бодсон чинь 10н жилд байхдаа хурдан том болоосой гэж боддог байсан чинь нэг л мэдхэд 22 хүржиинөөө.Цаг гэдэг чинь биднийг хүлээлгүй яваал байхым даа. ӨӨ тэгээд бас ээж аав 2гоо хараад байсан чинь бас л хөгширч байхымаа. Аргагүй дээ би ийм том болцон байхад.
Subscribe to:
Post Comments (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com
No comments:
Post a Comment