Friday, February 27, 2009
Сар шинэдээ сайхан шинэл вүү
Ямар ч байсан би сайхан шинэллээ. Дарханд аав ээж,эмээ өвөө дээрээ.
Бүх юм ЖИЖИГХЭН,БОГИНОХОН,ОЙРХОН санагдсаар байгаал ирлээ. Нээрээ энэдээс дархан орох замдаа миний сууж явсан микрт жоохон осол гараад, яг тэр үед би "миний амьдрал ийм богинохон юмуу" гэж бодож байлаа. Тэгээд гадаа цаг зогссоны эцэст бид нарыг автобус ирж авсан. Аймар даарсан орой 9 өнгөрч байсан болхоор.
Яагаад ч юм бүү мэд надад Дарханы байрнууд, урд нь явж байсан замнууд хоорондоо аймар ойрхон жижигхэн санагдаад. Микрт суугаал наймайг мөнгөө бэлдэж байх хооронд л би бараг хүрэх газраа хүрцэн байгаа юм чинь?????
Намайг яг 10 төгсөөд УБ-д ирсэний дараахан манай гэрийхэн миний 18н жил амьдарсан тэр байрнаас нүүсэн.Яг явах өдрөө би хуучин тэр байран дээрээ очсон. Байшингаа харсан чинь бас л жижигхэн харагдаад. Гадаа байгаа шийд, тоглож байсан талбай гээл....Тэгээд орцруугаа ороод 1 дархраас 5н давхар хүртэл орцны ханан дээр байгаа юмыг бүгдийн нь уншсан. Гоё санагдсан яг эргээд тэнд байгаа юм шиг. Арай л хаалгаа тогшоод орчоогүй. орц бас үнэхээр жижигхэн байсан шүү Хэхэ.
Энэ тухай би очоод дүүдээ хэлсэн чинь яагаад жижигхэн санагдаад байсны учрыг хэлсэн л дээ. Тушак бас хааяа тэр байран дээр очдог гэнээ. Тэр үед бас яг надтай адилхан тэгэж санагддаг гэсэн. Тэгээд яагаад гэсэн чинь "Та том болцон байхгүй юу" гэсэн ХэХэ магадгүй л юм гэхдээ яг үнэнийг хэлэхэд би 10 төгсөөд 1см ч өсөөгүй. Харин Тушак бол өөрөө бараг 2 дахин том болсон юм чинь.
Дарханд нэг иймэрхүү байлаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com
No comments:
Post a Comment