Friday, February 20, 2009
Бараг 6н жилийн өмнө болсын
Бид нар 5лаа бас ахлагчтайгаа анх удаагаа Сэлэнгэ аймаг руу явсын. Тэнд сүм дөнгөж баригдаж эхэлж байсан болхоор бидний явсан гол зорилго бол нөхөрлөх бас сүмийн ажилд туслах байсан. Тэнд очоод бид нэг жижиг байшинд хоносон тэр бол сүмийн ахлагчийнх. Эхний өдөр би хамгийн түрүүнд босоод нүүр гараа угаахаар хашаан доторхи жижиг худагнаас ус авсан. Харин нүүрээ угааж дууссаныхаа дараа худаг дотор үхсэн мэлхийнүүд хөвж байхыг харсын.Заваан санагдсан ч нэгэнт угаагаад дуусчихсан юм чинь одоо яахав дээ. Тэгээд гэнэт толгойд нэг бодол орж ирээд \мэдээж тийм гоё биш\ би худагнаас тэр мэлхийнүүдийг саваар татаж гагаж ирээд саванд нь устай чигэээр нь худагны хажууд орхисын. Яг намайг буцаад орж байхад манай ахлагч нүүрээ угаах гээд гарч ирж байсын.Би зөрөхдөө ус татаад тавьчихсан шүү гэж хэлээд дотрооо удахгүй юу болхыг мэдэж байсан учраас аймар жаргалтай орсон. Мэдээж миний зөв байсан л даа удалгүй манай ахлагч хашгираад ороод ирсэн. Яг тэр үеэр бидэнтэй хамт явж байсан манай найз 00 орох гэж гарсан байж таараад.... \ХЭХЭ азгүй\. Тэгээд ахлагч орж ирээд наймайг хөөж гаргаад, хаалгаа түгжчихсэн. Аз болж тэр үед зун байсан л даа гадаа ч гоё байсан. Хэлмэгдсэн манай найз бид 2 хаалганы цаана зогсож, хий гэсэн болгоныг нь хийж бараг 2 цаг болсон. Тэр үед би бараг амьдралдаа инээж байгаагүйгээрээ инээсэн байхаа...ХэХэ
Subscribe to:
Post Comments (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com
No comments:
Post a Comment