Хэрэв чи цөлд төөрөөд
Айдас чамайг хүүхэд мэт эзэмдээд
Үхэл чамайг эгц ширтээд
Чи нилдээ шархадсан бол ёсоороо л
Гох дараад... үхэх л үлдэнэ
Гэвч эрчүүдийн тангарагт "эцсээ хүртэл тэмц" гэж бий
Өөрийгөө устгах эрх чамд байхгүй
Өлссөн,зовсон үед
Бүхнээс хагацах амархаан...
Тэмцлээс залхсан бол ичээч
Чи залуу,чи зоригтой, чи ухаантай
Чамд хэцүүг би мэдэж байна,гэвч гутарч болохгүй
Хүчээ шавх боломжгүйг бүтээ,тэмц
Тэвчээр ялалтыг чамд авчрах болно
Тэгэхлээр санаагаар бүү уна, найз минь
Бууж өгөх амархааан ,бүх зоргио дайчил
Толгойгоо дээшээ өргөх л хэцүү
Чи дийлдлээ гэж ёолох, бас үхэх хялбархан
Ухрах, мөлхөх ч хялбархан
Найдвар хэдий үзэгдэхгүй байхад ч
Үзэлц Үзэлц
Энэ л атаархам тавилан
Аймшигт тулаанаас чи,
Бут цохигдсон, шархадсан сорвиор дүүрэн гарсан ч
Ахиад нэг оролд,үхэх амархан
Амьд үлдэх л хэцүү
No comments:
Post a Comment