Monday, December 13, 2010
Wednesday, September 1, 2010
Monday, August 30, 2010
Make a Sandals
Хэдий зун дуусчаагаач гэсэн ингэж сандал хийж өмсвөл чамтай адилхан загвар дахиад байхгүй бас чи хүссэн загвар хамжээ өнгөөрөө хийж болноо гэсэн үг. За тэгхээр эхлий
бидэнд орох материалууд нь:
Pизенэн углааш (энэ хүний хөлөнд эвтээхэн бас их сайн углаашнууд байдагшдээ)
Жижигхэн шохой эсвэл marker ч байж болно.
Эсгүүрийн хутга за болохгүй иртэйхэн цаас зүсэгч
Маш сайн цавуу
За тэгээд бид нарт хаякаад хаяж чаддагүй тэгсэн мөртлөө өмсдөггүй хувцас энэ тэр байдагшдээ сунадаг материалтай. ӨӨ тэгээд өөртөө байгаа дуртай юмаараа л. Гэхдээ сунадаг материалтай байвал зүгээр.
Автирк
За тэгээд хавчих хавчаар эсвэл хүндхэн дээр нь тавих юм.
oke make
Зурган дээрх шиг хутгаараа зөвхөн доод хэсийг нь үдээгээд зүсэж салгана.
За харин одоо энэ нүх нь бидний сандаалны хойд талын ороодог хэсэг орно.
Даавуугаа өөрийнхөө хүссэн хэмжээгээр тааруулж нарийн хайчлаад 2үзүүрийг нь зангидаж нүхрүү нь хийнэ.
Одоо харин улныхаа хоёр талыг хөндлөн зүсэх хэрэгтэй мөн урт нь чиний тайрсан даавууны урттай ижил байх бөгөөд 2смын зайтай дахиад яг адил зүснэ.
Зүссэн даавуугаа зөрүүлээд хоёр талд нь оруулна. Ингэхдээ бага зэрэг сул хийж өгвөл зүгээр материалаасаа хамаараад янз янз байх болохоор хөлөө хийж үзээрэй.
За одоо харин мэдээж завсраар нь цавуугаа хийгээд хаттал нь маш сайн дарж өгөх хэрэгтэй.
Ингээд л бэлэн болно шүүдээ харин дээд талд үдсэн нүхийг маш бага цавуу түрхэж байгаад хар өнгийн баллуур хийж болно. Өөрсдөө хийчихгүй юу дөө аль болхоор нь хэхэ.
Одоо харин улныхаа хоёр талыг хөндлөн зүсэх хэрэгтэй мөн урт нь чиний тайрсан даавууны урттай ижил байх бөгөөд 2смын зайтай дахиад яг адил зүснэ.
Зүссэн даавуугаа зөрүүлээд хоёр талд нь оруулна. Ингэхдээ бага зэрэг сул хийж өгвөл зүгээр материалаасаа хамаараад янз янз байх болохоор хөлөө хийж үзээрэй.
За одоо харин мэдээж завсраар нь цавуугаа хийгээд хаттал нь маш сайн дарж өгөх хэрэгтэй.
Ингээд л бэлэн болно шүүдээ харин дээд талд үдсэн нүхийг маш бага цавуу түрхэж байгаад хар өнгийн баллуур хийж болно. Өөрсдөө хийчихгүй юу дөө аль болхоор нь хэхэ.
Saturday, August 28, 2010
Aнгли хэлний сургалтанд сурсан хирнээ чөлөөтэй ярьж чадахгүй байгаадаа урам хугарч байна уу?
Таныг англи хэлний мэргэжлийн Америка багштай сургалтанд урьж байна.
Сонсох болон ярианы хичээлүүд орно
Англи хэлний мэргэжлийн Америк багштай заана.
Долоо хоног бүр 4 цагийн хичээлтэй.
Хөгжилтэй аргаар ярианы болон сонсох дасгалтай хичээлүүд ихээр явагдана.
Нэг ангид дээд тал нь 12 сурагчтай.
Олон улсын хэмжээний бичгийн болон ярианы хэрэглээний хичээл.
Цаг: Таны англи хэлний түвшинээс хамааарч хичээлүүд долоо хоногийн Мягмар Пүрэв гаригт орно.
Төлбөр: 120,000₮. Баталгаа болгож төлбөрийг бүтнээр авна. Хичээлийн улирлын турш бүтэн хамрагдсан оюутнууд төлбөрийн тал хувиа хичээлийн эцэст буцаан авах боломжтой.
Бусад: Түвшин тогтоох шалгалт болон анги хувиарлалт 9сарын 2,3нд 14 цагаас харин хичээл 9сарын 14нд эхэлж 12 долоо хоног үргэлжлэнэ.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Дамдинсүрэнгийн гудамж 32-2 Улаан Буудайн Үр шинэ байр.
яг натур төвийн хажууд юм байна лээ.
Monday, August 16, 2010
Мэргэжилээ сонгоно гэдэг хүний нэг насны том шийдвэр юм шиг байгаамаа.
Ер нь мэргэжилээ сонгоно гэдэг хүний нэг насны том шийдвэр юм шиг байгаамаа. Манай ангийн багш хэлдийн 4жил сурсан зүйлээрээ та нар 40жил хоолоо олж иднэ шүү гэж!!!
Бага байхдаа гэх нь ч хайшааийн ер нь чөлөөт цагаараа би цаасаар их юм хийдэг байсын. Ширээгээрээ дүүрэн цаас хайч цавуу гээл... цаасаар чинь болсон болоогүй юм их хийнэ шүү дээ дуртай ч байсан ямар сайндаа ширээгээ том болгоёо гэсэн чинь чи ширээнийхээ багтаамжаар л юмаа тараадаг юм чинь харинч багасгасан нь дээр гээд аав ээж 2 том ширээгээ надад өгөөгүйийн. Тэгээд 10 төгсөх жил л дээ нэг өглөө ээж аав 2 чиний мэгэжлийг олчлоо цэцэрлэгийн багш болчих гэдийм даа. Чи ингээл цаасаар юмаа хийгээл тэгээл зугаатайшдээ гэлээ. Надад ч нээх таалагдаагүй ээж аав 2ч нээх шахаагүй лд ээ зүгээр тоголжил тэгэж байсын. Өчнөөн л бодсон яг юу болох уу гээл хөгжимчин болно гэж бас их боддог байлаа цэцэрлэгт байхдаа хамгийн сайн хөгжим тоголдог өөрөө ч их дуртай даан ч цааш нь нээх хөгжүүлээгүй лдээ уг нь их дуртай байсан одоо харин сонирхогч төдийгүй мөрөөдөл л болсон. Арван жилдээ япон хэлний анги төгсөөд оройгоор их сургууль хүртэл төгсөж байсан хэрнээ төгсөөд бас япон хэлээ таг хаячихсан уг нь хичнээн сайн сурсан гээч. Их сургуульд ороод солногос хэл үзээд холиод бүр заваан юм болсөөн. Аан тэгээд бас англи хэлэндээ муу байсан хэрнээ англи хэлний орчуулагч болноо гэж их боддог байсан. Эцсийн эцэст конкурс өгөөд МУИС-ийн социологийн анги аваад сурч байгаад сонирхолгүй гээд хаячихсан одоо их харамсдын. Ингээд бодоход мөрөөдөж байсан юмныхаа араас нэгч тэмцэж байгаагүй зүгээр л боломж гарсны дагуу л явж байсан юм шиг байгаан. Хүн чинь тэгээд өөрөө дургүйд хүчгүй гэдэг шиг дургүй юмаа бол огт сурдаггүй юм байлээ. Одоо сурч байгаа сургуульдаа орохдоо орчуулагчийн ангид орнодоо гэж очсон хэрнээ шал өөр мэргэжилээр сурч байгаа хэхэхэ энэ ёстой funny одоо ч өөрөө ойлгодоггүйийн энэ ч яахав манай ангийн нэг хүүхэд тэгэж байсын андуурч уншсаныхаа төлөө энэ ангид ороод ирциймаа гэж байсан дээр доороо орсон байсан нэгхэн үгний зөрөөтэй 2 тэс ондоо мэргэжилийг андуурч харж уншаад бүртгүүлцэн тэрнээсээ болоод одоо сурчил байгаа лдаа энэ бүр надаас funny болцын байлээ хэхэ тэгээд бүр сонсоод байсан чинь манай ангийн 70 хувь нь бараг яг хүссэн мэргэжилээрээ сурч байгаа юм биш байлээ л дээ дээрхи жишээнүүдээс хархад lol.Яг ямар мэргэжилээр сурхуу гэдэг аягүй хэцүү байдаг л даа тэгээд тэр хүссэн хувиараа авч чадах болов уу гээл гэхдээ ингэж юманд хандаж болохгүй л байх л даа. Одоо үе чинь тэгээд их сургуульд олигтой боловсрол өгч чадахгүй байгаа хэрнээ дээд боловсролгүй хүн гэдэг бол хүн биш болцон цаг үед ингэж хайнга хандаж болохгүйн байлээ шүү хүмүүсээ хүүхдүүдээ. Хүүхдүүд гэж хэлэхээсээ илүү эцэг эхчүүд нь их анхаархах ёстой байх. Хүүхдүүдээ юу хүсэж юу мөрөөддөг гэхээсээ илүү өөрсдийнхөө боломж тэгээд аль хямд, нэртэй сургууль,аль гоё мэргэжил г.м асуудлыг л харж хүүхдүүдээ сургуульд оруулчдаг энэ нь ч аль аль талаасаа л байдаг байх. Гэхдээ л эргээд эцэг эхчүүд бид нарыг төгсөөд жинхэнэ ажил амьдрал дээр гархад эцсийн хариуцлагыг тэд нар үүрэхгүйшдээ сургаж өгсөн одоо болоо өөрөө хоолоо олж ид ийм маягтайл ханддагшд. Харин надад хугацаа алдаал сурчил байхгүй гэж аягүй олон хүмүүс зэмэлсэн л дээ гэхдээ миний хувьд бол энэ тийм ч муу буруу зүйл байгаагүй гэж би боддын харин мэргэжилээ л зөв сонгож чадвал тэртээ тэргүй хүн насан туршдаа хөдөлмөрлөж амьдархаас хойш. Саяхан нэг ийм асуудал шийдэх хэрэг манай гэрт гарснаас болоод би өөрийгөө бодож үзээд иймэрхүү л юм бодож суулаа гэжуагаа.
AA
AA гэгэд нь монголоор бид нар Архаг Архичид гэж хааяа тоглож ярьдагшдээ харин АА гэдэг нь англиар Alcoholics Anonymous нэргүй архичид буюу утга нь бол сайн дураараа архинаас гархыг хүссэн гарсан хүмүүсийг хэлдийн байналдаа. Мөн Америкад эдгээр хүмүүс хоорондоо уулзаж нөхөрлөдөг тийм сlub маягийн зөндөө байдаг гэсэн үүнийгээ АА meetings гэж нэрлэдэг. Бас тэр нь маш олон тооны гишүүдтэй гэсэн шүү. Монголд бас иймэрхүү юм байдаг бас явдаг гэж би нэг хүнээс сонсож байсан юм л даа тэгээд гэнэт санаад.
Sunday, June 6, 2010
чимээгүй л чамайг хайрлая
Өчигдөр орсон бороонд жиндэв үү
Өнгөрсөн бүхнийг мартаач
Шинэ өглөө чамайг хүлээж байна
Шинэ амжилт бас чинийх
Чимээгүй л чамайг хайрлая
Зүрх сэтгэлдээ бүгдийг нь
Зөвхөн чамдаа зориулъя
Зөвхөн чамд хайртай болохоор
Зөөлөн гарыг чинь атгаад
Энэ хорвоог туулъя
Чи бол бүхнээс илүү үзэсгэлэн
Ганцхан чи миний хайрыг татсан
Би чамд өгсөн хайр хэзээ ч дуусахгүй
Миний чамайг гэсэн сэтгэл хэзээ ч хөрөхгүй
Хайрт минь
үг. ая Ганзо дуучин Энхээ
энд дараад сонсож болно шүү nice nice!!!
Өнгөрсөн бүхнийг мартаач
Шинэ өглөө чамайг хүлээж байна
Шинэ амжилт бас чинийх
Чимээгүй л чамайг хайрлая
Зүрх сэтгэлдээ бүгдийг нь
Зөвхөн чамдаа зориулъя
Зөвхөн чамд хайртай болохоор
Зөөлөн гарыг чинь атгаад
Энэ хорвоог туулъя
Чи бол бүхнээс илүү үзэсгэлэн
Ганцхан чи миний хайрыг татсан
Би чамд өгсөн хайр хэзээ ч дуусахгүй
Миний чамайг гэсэн сэтгэл хэзээ ч хөрөхгүй
Хайрт минь
үг. ая Ганзо дуучин Энхээ
энд дараад сонсож болно шүү nice nice!!!
Saturday, June 5, 2010
Хүмүүс яриад сэтгэл хөдөлгөөд байхын
Oh Africa...
I know that we have to take it to the goal 'cause everyone's depending on we
See we ain't got nowhere to go but up, it's our destiny
We're choosing the way, we'll do what it takes to get to the top of the highest mountain
We'll do anything, we got to prove ourselves 'cause we know
Oh Africa...
See we'll never be able to forget this day 'cause it's the greatest day of our life
See no matter what happens at least we can say "we came, we saw, we tried"
We're choosing nowhere, we'll do what it takes to get to the top of the highest mountain
We'll do anything, we got to prove ourselves 'cause we know
Oh Africa...
This is our time to shine, our time to fly, our time to be inside the sky
Our time to soar, our time to saw, the last one in football
Oh Africa...
Friday, June 4, 2010
Нэг мэлхийний тухай
Маш олон мэлхий нэгэн өндөр цамхаг руу авирч уралддаг байж лдээ. Мэдээж хамгийн түрүүнд оргилд хүрсэн нь ялна, дээшээ гарах ч бас тийм амархан зам байгаагүй. Мэлхийнүүд нь авирч байх хооронд бусад мэлхийнүүд нь доороос нь ЧИ ЧАДАХГҮЙ ЭЭ , ЧИ ХҮЧГҮЙ ЭЭ, ЧИНИЙ ЗОРИГ ХҮРЭХГҮЙ ЭЭ, ЧАМД ТЭВЧЭЭР БАЙХГҮЙ ЭЭ, гэх мэтчилэн доороос нь орилдог байж л дээ. Урьд нь ямар ч мэлхий тэр оргилд хүрч чадаагүй юм байна л даа. Харин ганц л мэлхий энэ оргилд хүрч чадсан байна. Яагаад гэвэл энэ мэлхий дүлий байсан.
Tuesday, June 1, 2010
Зүгээр суужаагаад модон чихэрний өртэй болчдын
Өчигдөр орой гадаа сууж байтал манай байрны нэг жоохон охин хүрч ирээд. Аниа таныг хэн гэдийн гэж асуулаа тэгээд би ч нэрээ хэлж дуусаагүй байтал би таньд нэг онигоо ярьж өгөх үү гэнээ. Тэгээд ганцаараа суужийсан болохоор надад ч их зугаатай байсан л даа. Тэг тэг гээд нэг ийм онигоо ярьж өгсийн.:D
Туулай баавгай ах дээр очоод
Баавгай ахаа баавгай ахаа загас нэг нүдтэй тэ
Тиймээ нэг нүдтэй
дахиал туулай баавгай дээр очоод
Баавгай ахаа баавгай ахаа загас нэг нүдтэй тэ
тиймээ
Дахиал туулайн баавгай дээр очоод
Баавгай ахаа баавгай ахаа загас нэг нүдтэй тэ
тиймээээээээээээ. Дахиад чамайг асуухын бол хэлийг чинь суга татышүү
Туулайн дахиад яг адилхан
Баавгай ахаа баавгай ахаа загас нэг нүдтэй тэ гэтэл баавгай хэлийг нь суга татаад хаячихжээ.
Тэгээд баавгай явж байтал араас нь цохиж эргээд харсан чинь туулай нэг нүдээ дарчихсан гараараа загасны дүрс үзүүлээд зогсож байна гэнэ. ХЭХЭХЭХЭ .
Урд нь сонсжийсон ч гэсэн үхтлээ инээсэн. Тэр охин одоо 5 нас хүрч байгаа гэсэн тэгээд түүний онигоо ярих нь аймар лаг. Яг дотор нь орж яржаагаа юм чинь. Би энийг авьяас гэж бодсон л доо яагаад гэвэл би онигоо ярьж чададгүй миний ярьсан онигоонд хэнч инээдгүй л дээ. :P за тэр ч яахав. Тэгээд тэр охин ярьж дуусчаад Аниа маргааш хүүхдийн баяр та надаа модон чихэр өгөх үү гэнээ. Би ч гайхснаа за л гэлээ. lol хүүхдийн баяр уу!!!
Sunday, May 30, 2010
шийдвэр ээ гэж
Амьдралд маш олон шийдвэрийг бид нар гаргадаг. Тэр тусмаа томрох тусам биеэ даах хэрэгтэй болно, олон асуудлыг өөрөө шийднэ, олон хариуцлага ирнэ гээл зөндөө байдаг.Сүүлийн үед нэг зүйлийг аягүй их бодлоо. Би залуу хүн юу хүссэнээ энэ дэлхий дээр хийж болно. Гэхдээ бас тэр хийсэн зүйлийнхээ хариуцлагыг эцэст нь өөрөө үүрдэг. Мэдээж эхлээд бидэнд сонголт ирдэг энэнтээ хэнч маргахгүй байх.Тэгээд түүнд Үгүй эсвэл Тийм гэсэн хариулт өгнө. Үүний үр дүн ямар байх вэ гэдэг надаас л шалтгаална. Зоригтой байх хэрэгтэй. Агуу их авьяастай хүн зориггүйгээсээ болж танин мэдэж чаддаггүй гэдэгшдээ. Бас айвал бүү хий Хийвэл бүү ай гэдэг. Тийм болохоор өөртөө нэг иймэрхүү зүйл бичлээ.Хэхэ
Friday, April 30, 2010
Тэнд миний зүрх бий
Хог. Энэ бүхэн анхнаасаа л хог байсан. Одоо миний ирээдүйд юу үлдсэн гэж чи бодож байна? эзэнгүй, гэргүй үлдэж хоцорсон нэг нь хөөрхийлөлтэйеэ. Хүн шиг амьдрах гэж хичээх тусам амьдарлын тэнэг тогоом улам хатуу болно.тэгэхлээр нь гараа зангидан атгаад өөрийнхөө хөсөр хаягдсан ирээдүйг босгох гэж аль чадлаараа тэмцэвч гадаа бороотой, гадаа зэврүүн хүйтэн. Зүгээр л амар тайван байх гэж барьсан гэрийг минь хэн нэгэн хүссэн дээрэмчин эвдээд ороод ирнэ. Хамгийн нандигнаж хайрласан бүхнийг минь, бузарлаж дуусаад тоосон шинжгүй сууна. Дахиад л өөр өөртөө гэр барих гэж хичээнэ. Гэвч өмнөхөөсөө илүү муу. Одоо гэхдээ амар тайвны төлөө биш зүгээр л амьсгалхын тулд. Тэгэвч арай хийн босгосон гэрийн минь үүдийг хүмүүс үргэлж балбаастай. “Энэдээс зайл чи” байдаг чангаараа хаалганы цаанаас чарлаастай. Тэвчинэ. Чихээ дараад амандаа ямар нэгэн дууг хамаг чангаараа дуулна. Найгана. Хоёр тийшээ. Өмнө нь байсан хүсэл тэмүүлэл хэзээ ч юм надаас явсныг тэр үед л мэдрэнэ. Одоо би хэнд ч үнэ цэнэгүй. Өөртөө ч. Намайг мэддэг намайг таньдаг тэр хүмүүс зүгээр л нэг гуйлгачин. Ийм л нэг хувь тавилан. Одоо би тэдэн рүү нүүрээ илж тэдэн рүү хараад байдаг чадлаараа “ энэ чинь би байна” гэж ориловч хэнч сонсохгүй. Одоо бүгдэд би танихгүй хүн. Уйлмаар, хашгирмаар, аврал эрж бурханд залибармаар ,,,,, нүднээс урсах ухаангүй нулимс шиг өдөр хоногууд. Гадаа харанхуй. Цаг 20цаг 12минут. Дэвсгэргүй төмөр орон дээрээ цагираглан хэвтэж хагарсан цонхны цаанаас гялтайх тал сарыг гөлрөнө. Саран дотор нэг эмэгтэй бүжиглээд байх шиг санагдан ухаанаа алдсан би тэр үед зүгээр л түүний бүжиглэхийг ширтэнэ. Хаалга нээлттэй, салхи түүнийг савж тоглоно. Гадаа хүйтэн байх шиг байна. би ингэж бодно. Тэгээд инээнэ зүгээр л. Үсээ илээд дараа нь зулгаана. Инээгээд хөхрөөд үсээ зулгаагаад.
Цаг 20цаг 45минут. Замаар алхана. Хөл нүцгэн. Цас бударч, надаас өөр хүнгүй. Би дэлгүүр хайж байна гэвч онгорхой бас гэрэлтэй цонх гэж үгүй. Нэг эмэгтэй улаан уутанд хар талх хийж байна. тэр тэгээд надаас түрүүлээд явав. Би харин зогсоостой . үгүй ээ би алхаж байгаа. Алхаж байх ёстой би мэдэркүү байна энэ хөлийг. Би юу? Эсвэл байшингууд уу ? аль нэг нь алхаж байна. хүмүүс дулаахан орондоо хайртай хүнээ тэврээд унтацгааж, зүүдэндээ инээмсэглэж байгаа. Тал сар дараа нь тэргэл сар. Салхи хүлээж хүлээж ядаад. Өглөө. Өдөр. Үдэш. Өнчин. Энд хатгуулаастай. Яг энд тийм БУУДААД ӨГ.
Хүүхдийн тоглоомын талбай. Элс хажууд нь тоглоомон ачааны хүрэн машин, тэгээд цэнхэр өнгийн хүрз. Тэр хүрзээр би элс ухаж тэндээ зүрхээ хийж буллаа. Миний зүрх. Тэнд хүүдийн тоглоомын талбайн элсэн дунд унтаж байгаа. Тайван амар. Гараараа зөөлөн элбээд, чихээ наан цохилхыг нь сонссон. Нүдээ анив. Зүрхээ би тэгэж л сонссон. Гэнэт нойтон. Нүдээ нээгээд дээш харав. Бяцхан жаал дээрээс шээж байна. өөдөөс хараад хорлонтой инээнэ. Тэр шээгээд .... би толгойгоо сэгсэрч хойш ухрав. Энд энд энд миний зүрх бий. Битгий. Хэрэггүй гуйя. Энд миний зүрх бий. Тэгтэл цаана байх хүүхдүүд шоолон инээлдэнэ. Тэд намайг шоолж байна. би тэдэнд тайлбарлав. Надад гэр байхгүй тэгээд л тэгээд л би зүрхээ энд нуусан юм.... хэнч байхгүй тэд явцгаачихаж. Элс ч байхгүй салхи аваад явчихсан. Зүрхтэй минь хамт би юу ч үгүй. Тэнд миний зүрх байгаа. Тэнд тэнд миний зүрх бий. Гэвч би хаана гэдгийг нь мэдэхгүй. Газар сөхрөн унаад уйлав. Гэхдээ толинд тусах “Би” уйлаагүй харин инээгээд л байх юм.
ШАР ШУВУУ "хоёр дахь өдрийн өглөө"
Subscribe to:
Posts (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com