Friday, February 27, 2009
Сар шинэдээ сайхан шинэл вүү
Ямар ч байсан би сайхан шинэллээ. Дарханд аав ээж,эмээ өвөө дээрээ.
Бүх юм ЖИЖИГХЭН,БОГИНОХОН,ОЙРХОН санагдсаар байгаал ирлээ. Нээрээ энэдээс дархан орох замдаа миний сууж явсан микрт жоохон осол гараад, яг тэр үед би "миний амьдрал ийм богинохон юмуу" гэж бодож байлаа. Тэгээд гадаа цаг зогссоны эцэст бид нарыг автобус ирж авсан. Аймар даарсан орой 9 өнгөрч байсан болхоор.
Яагаад ч юм бүү мэд надад Дарханы байрнууд, урд нь явж байсан замнууд хоорондоо аймар ойрхон жижигхэн санагдаад. Микрт суугаал наймайг мөнгөө бэлдэж байх хооронд л би бараг хүрэх газраа хүрцэн байгаа юм чинь?????
Намайг яг 10 төгсөөд УБ-д ирсэний дараахан манай гэрийхэн миний 18н жил амьдарсан тэр байрнаас нүүсэн.Яг явах өдрөө би хуучин тэр байран дээрээ очсон. Байшингаа харсан чинь бас л жижигхэн харагдаад. Гадаа байгаа шийд, тоглож байсан талбай гээл....Тэгээд орцруугаа ороод 1 дархраас 5н давхар хүртэл орцны ханан дээр байгаа юмыг бүгдийн нь уншсан. Гоё санагдсан яг эргээд тэнд байгаа юм шиг. Арай л хаалгаа тогшоод орчоогүй. орц бас үнэхээр жижигхэн байсан шүү Хэхэ.
Энэ тухай би очоод дүүдээ хэлсэн чинь яагаад жижигхэн санагдаад байсны учрыг хэлсэн л дээ. Тушак бас хааяа тэр байран дээр очдог гэнээ. Тэр үед бас яг надтай адилхан тэгэж санагддаг гэсэн. Тэгээд яагаад гэсэн чинь "Та том болцон байхгүй юу" гэсэн ХэХэ магадгүй л юм гэхдээ яг үнэнийг хэлэхэд би 10 төгсөөд 1см ч өсөөгүй. Харин Тушак бол өөрөө бараг 2 дахин том болсон юм чинь.
Дарханд нэг иймэрхүү байлаа.
Friday, February 20, 2009
Бараг 6н жилийн өмнө болсын
Бид нар 5лаа бас ахлагчтайгаа анх удаагаа Сэлэнгэ аймаг руу явсын. Тэнд сүм дөнгөж баригдаж эхэлж байсан болхоор бидний явсан гол зорилго бол нөхөрлөх бас сүмийн ажилд туслах байсан. Тэнд очоод бид нэг жижиг байшинд хоносон тэр бол сүмийн ахлагчийнх. Эхний өдөр би хамгийн түрүүнд босоод нүүр гараа угаахаар хашаан доторхи жижиг худагнаас ус авсан. Харин нүүрээ угааж дууссаныхаа дараа худаг дотор үхсэн мэлхийнүүд хөвж байхыг харсын.Заваан санагдсан ч нэгэнт угаагаад дуусчихсан юм чинь одоо яахав дээ. Тэгээд гэнэт толгойд нэг бодол орж ирээд \мэдээж тийм гоё биш\ би худагнаас тэр мэлхийнүүдийг саваар татаж гагаж ирээд саванд нь устай чигэээр нь худагны хажууд орхисын. Яг намайг буцаад орж байхад манай ахлагч нүүрээ угаах гээд гарч ирж байсын.Би зөрөхдөө ус татаад тавьчихсан шүү гэж хэлээд дотрооо удахгүй юу болхыг мэдэж байсан учраас аймар жаргалтай орсон. Мэдээж миний зөв байсан л даа удалгүй манай ахлагч хашгираад ороод ирсэн. Яг тэр үеэр бидэнтэй хамт явж байсан манай найз 00 орох гэж гарсан байж таараад.... \ХЭХЭ азгүй\. Тэгээд ахлагч орж ирээд наймайг хөөж гаргаад, хаалгаа түгжчихсэн. Аз болж тэр үед зун байсан л даа гадаа ч гоё байсан. Хэлмэгдсэн манай найз бид 2 хаалганы цаана зогсож, хий гэсэн болгоныг нь хийж бараг 2 цаг болсон. Тэр үед би бараг амьдралдаа инээж байгаагүйгээрээ инээсэн байхаа...ХэХэ
Wednesday, February 18, 2009
Нэг сонирхолтой асуулт байна.....
Why six afraid seven?
сайн бодоод үзээрэй уг нь бол нээх хэцүү биш юм байна лээ.but би таагаагүй л дээ. ХэХэ
Удахгүй би хариултыг нь тавьнаа хэрвээ Та хүсвэл.
Ө бас удахгүй би SECRET киног тавина хэрэгтэй хүн байвал надаас аваарай. Үзэхэд илүүдэхгүй л юм байна лээ. Бас манай багш тэр киног үзээд 1000 үгтэй эссэ бич гэсэн. lol
заримдаа
Заримдаа би аягүй сонин,яг нэг зүйл урд нь хийж байсан юм шиг санагддаг,тэр нь тэгээд хэсэгхэн хугацаанд болоод өнгөрдөг,тэгээд тэрийгээ цааш юу болохыг сайн мэддэггүй.
Заримдаа би зөв зүгээр байснаа гэв гэнэт бүх юм надад утгагүй санагддаг. юу ч хийсэн утгагүй, юу хиймээр байгаагаа ч мэдэхгүй бүр бүх юм шүү.
Заримдаа би яагаад амьдарч байгаагаа мэддэггүй.
Заримдаа би гэв гэнэт шал сонин юм идмээр санагддаг
Заримдаа би гэв гэнэт нэг хүнийг санадаг нээх мэдэхгүй хүнээ ?
Заримдаа би тэнэг юм шиг инээдэг
Заримдаа би уйлмаар байдаг.. тэгсэн хэрнээ уйлдаггүй
Заримдаа би хайрлуулмаар байдаг
Бичээд байвал дуусахгүй юм шиг байна......
гэхдээ л заримдаа би за за шал дургүй хүрчлээээээ
Заримдаа би зөв зүгээр байснаа гэв гэнэт бүх юм надад утгагүй санагддаг. юу ч хийсэн утгагүй, юу хиймээр байгаагаа ч мэдэхгүй бүр бүх юм шүү.
Заримдаа би яагаад амьдарч байгаагаа мэддэггүй.
Заримдаа би гэв гэнэт шал сонин юм идмээр санагддаг
Заримдаа би гэв гэнэт нэг хүнийг санадаг нээх мэдэхгүй хүнээ ?
Заримдаа би тэнэг юм шиг инээдэг
Заримдаа би уйлмаар байдаг.. тэгсэн хэрнээ уйлдаггүй
Заримдаа би хайрлуулмаар байдаг
Бичээд байвал дуусахгүй юм шиг байна......
гэхдээ л заримдаа би за за шал дургүй хүрчлээээээ
чимээгүй хашгираан
Бяцхан гар, хөөрхөн нүүргийг минь та хэзээ ч хараагүй
Булбарай бие хэврэг ясыг минь та барьж үзээгүй
Үнэхээр намайг инээж байгааг та мэдээгүй
Үгүй гээд хайраа харамлахдаа та бодоогүй
Үл таних хүн мэт би танд санагдавч
Үнэхээр таныг дотороос чинь мэднэ би
Хараагүй юм чинь яахав гэж өөрийгөө бүү хуураач
Хамаг зүрхний чинь цохилт бүрийг би сонсодог.
Зовлон бүхнийхээ шалтгааныг намайг гэж бодоо юу
Жаргаж явах үедээ үүнийгээ та бодсон уу
Арилаад өгөхөд хамгийн амар нь би байгаа юу
Ариун хайр энэ тэр чинь үгүй болоо юу
Өсөрхөж хорсох шалтгаан танд байсан юм уу
Өөдгүй тэр залуу аав минь байсан юмуу
Тэжээж чадахгүй гэж хэн нэг нь хэлээ юу
Тэгээд намайг шууд золиосонд гаргаа юү.
Хашгираагүй гэж намайг та бодоо юу
Хашгирсан шүү ээжээ хамгийн чангаар
Өвдөөгүй гэж намайг та бодоо юу
Үхэл үнэрттэл өвдсөн шүү ээжээ.
Хайрлахгүй гэж намайг та сонгосон уу
Харин одоо сэтгэлд чинь юу үгүйлэгдэнэ вэ.
Санахгүй гэж намайг та голоо юу
Санаанд чинь үр чинь үргэлж байгаа ш дээ одоо.
Хамаг дэлхийг танд худалдаж аваад өгөхгүй ч
Харанхуй энэ амьдралд чинь инээмсэглэл болох байсан юм.
Өөрөөсөө өөр юуг ч хайрладаггүй сэтгэлд чинь
Өр зүрхийг чинь дэвтээх жаргал чинь байх байсан юм.
Эргэж хараад ч гайхуулах зүйлгүй амьдралд чинь
Ирээдүйд чинь гэрэлтэх Итгэл байх байсан юм
Эр бүхний өмнө үнээ алдсан өвөрт чинь
Энгэрийг чинь зөөллөх үр чинь байх байсан юм.
Цагийн аясаар гандаад өгөх царайнд чинь
Сэтгэлээс чинь гэрэлтэх үзэсгэлэн чинь байх байсан юм.
Цал буурал болоод амьдралаа дэнслэх цагт чинь
Зүрхийг чинь дүүргэх хайр чинь байх байсан юм аа.
Ж.Мөнгөнхэт
Энэ шүлгийг би бараг 2 3н жилийн өмнө уншиж байсын магадгүй би энэ хүүхдийн оронд байсан бол бас л ингэж бодох байсан байх, эсвэл би түүний ээж байсан бол үүнийг мэдэрхгүй л өнгөрөх байхдаа.Сайн бодоод үзээрэй!!!!
Tuesday, February 17, 2009
Бэлэг авмаар байна уу эсвэл та хайр авмаар байна уу
Хэд хоногийн өмнө би нэг гоё ном уншаад тэгээд тэрэн дээр нэг
ийм гарчигтай өгүүүллэг байсан юм.” Бэлэг амаар байна уу эсвэл ,,,,,,, “
Xамгийн таалагдсан хэсгээсээ би бичмээр санагдаад.
Нэгэн залуу мөнгө олхын тулд харь орныг зорьж хайртай эмэгтэйгээ орхиод “би чамд өдөр бүр бэлэг явуулж байнаа мөн өдөр болгон ил захидал явуулж байна” гээд явжээ.
Хэлсэн ёсоороо залуу эмэгтэйдээ ил захидал өдөр бүр явуулж дандаа бэлэг явуулдаг байв. Харин буцах хугацаа болоход залууд дахин нэгэн ажил олдож тэндэээ дахин ажиллахаар шийдээд үлдлээ. Хэсэг хуцааны дараа түүнд хурмын урилга ирсэн юм тэр нь найз охиных нь байлаа харин түүний суух гэж байгаа хүн нь түүнд өдөр бүр хайртай залуугийнх нь захиаг хүргэдэг шуудан зөөгч байсан юм.,,,,,,,,, . Үүнээс цааш нуршаад яахав дээ ойлгомжтой байгаа биздээ.
Тэгхээр би бодохдоо Бэлэг авмаар байна уу эсвэл та хайр авмаар байна уу гэж үргэлжлэх байсан болвуу гэж.......
Sunday, February 15, 2009
одоогоор нэргүй
Хэрэв чи цөлд төөрөөд
Айдас чамайг хүүхэд мэт эзэмдээд
Үхэл чамайг эгц ширтээд
Чи нилдээ шархадсан бол ёсоороо л
Гох дараад... үхэх л үлдэнэ
Гэвч эрчүүдийн тангарагт "эцсээ хүртэл тэмц" гэж бий
Өөрийгөө устгах эрх чамд байхгүй
Өлссөн,зовсон үед
Бүхнээс хагацах амархаан...
Тэмцлээс залхсан бол ичээч
Чи залуу,чи зоригтой, чи ухаантай
Чамд хэцүүг би мэдэж байна,гэвч гутарч болохгүй
Хүчээ шавх боломжгүйг бүтээ,тэмц
Тэвчээр ялалтыг чамд авчрах болно
Тэгэхлээр санаагаар бүү уна, найз минь
Бууж өгөх амархааан ,бүх зоргио дайчил
Толгойгоо дээшээ өргөх л хэцүү
Чи дийлдлээ гэж ёолох, бас үхэх хялбархан
Ухрах, мөлхөх ч хялбархан
Найдвар хэдий үзэгдэхгүй байхад ч
Үзэлц Үзэлц
Энэ л атаархам тавилан
Аймшигт тулаанаас чи,
Бут цохигдсон, шархадсан сорвиор дүүрэн гарсан ч
Ахиад нэг оролд,үхэх амархан
Амьд үлдэх л хэцүү
Айдас чамайг хүүхэд мэт эзэмдээд
Үхэл чамайг эгц ширтээд
Чи нилдээ шархадсан бол ёсоороо л
Гох дараад... үхэх л үлдэнэ
Гэвч эрчүүдийн тангарагт "эцсээ хүртэл тэмц" гэж бий
Өөрийгөө устгах эрх чамд байхгүй
Өлссөн,зовсон үед
Бүхнээс хагацах амархаан...
Тэмцлээс залхсан бол ичээч
Чи залуу,чи зоригтой, чи ухаантай
Чамд хэцүүг би мэдэж байна,гэвч гутарч болохгүй
Хүчээ шавх боломжгүйг бүтээ,тэмц
Тэвчээр ялалтыг чамд авчрах болно
Тэгэхлээр санаагаар бүү уна, найз минь
Бууж өгөх амархааан ,бүх зоргио дайчил
Толгойгоо дээшээ өргөх л хэцүү
Чи дийлдлээ гэж ёолох, бас үхэх хялбархан
Ухрах, мөлхөх ч хялбархан
Найдвар хэдий үзэгдэхгүй байхад ч
Үзэлц Үзэлц
Энэ л атаархам тавилан
Аймшигт тулаанаас чи,
Бут цохигдсон, шархадсан сорвиор дүүрэн гарсан ч
Ахиад нэг оролд,үхэх амархан
Амьд үлдэх л хэцүү
Saturday, February 14, 2009
миний бодол
Өчигдөр би дэлгүүрээс гэр орох замдаа хүн анхны сэтгэгдэл дээрээ эргэж ирэх хэрэгтэй юм байна гэж бодсын.
Учир нь би ямар дутагдалтай хүн бэ гэж өөрийгөө бодлоо л доо тэгээд бодоод байсан чинь нилээн их юмаа.Гэхдээ тэрэн дундаас үнэхээр миний сэтгэлийг зовоож байсан 3н том зүйл байсан.
Тэгээд яаж засхуу гэж бодоод байхнээ би өөрөөл засах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Яагаад гэвэл хэн ч миний өмнөөс өөрчилж өгөхгүй шүү дээ. Тийм болхоор миний хамгийн том дайсан бол би өөрөө болж таарлаа.
Нэг ийм үг байдаг ш дээ "чиний хамгийн том дайсан бол чи өөрөө юм аа" гэж. Өчнөөн удаа энэ үгийг сонсож байсан ч хамгийн анх сонсож байхад нэлээд их юм бодогдуулж байсан юм.Харин хугацаа өнгөрөх тусам бүх юм дахиал хэвэндээ ордогшдээ тийм уу?.
Анхны юм болгон сайхан муухай ч хамгийн их сэтгэлд үлддэг. Тийм болхоор дахиад нэг удаа тэр үгийг анх удаагаа сонсож байгаа юм шиг, тэр мэдрэмж ч юмуу сэтгэл хөдлөл ч юмуу тэр зүйл дээрээ эргээд очхыг хүссийн.
Юу ч байж болно л доо хэрвээ тэр зүйл чинь үнэхээр гоё байсан бол та дахиад нэг очоод үзээрээ л гэж...
Учир нь би ямар дутагдалтай хүн бэ гэж өөрийгөө бодлоо л доо тэгээд бодоод байсан чинь нилээн их юмаа.Гэхдээ тэрэн дундаас үнэхээр миний сэтгэлийг зовоож байсан 3н том зүйл байсан.
Тэгээд яаж засхуу гэж бодоод байхнээ би өөрөөл засах хэрэгтэй гэдгийг ойлголоо. Яагаад гэвэл хэн ч миний өмнөөс өөрчилж өгөхгүй шүү дээ. Тийм болхоор миний хамгийн том дайсан бол би өөрөө болж таарлаа.
Нэг ийм үг байдаг ш дээ "чиний хамгийн том дайсан бол чи өөрөө юм аа" гэж. Өчнөөн удаа энэ үгийг сонсож байсан ч хамгийн анх сонсож байхад нэлээд их юм бодогдуулж байсан юм.Харин хугацаа өнгөрөх тусам бүх юм дахиал хэвэндээ ордогшдээ тийм уу?.
Анхны юм болгон сайхан муухай ч хамгийн их сэтгэлд үлддэг. Тийм болхоор дахиад нэг удаа тэр үгийг анх удаагаа сонсож байгаа юм шиг, тэр мэдрэмж ч юмуу сэтгэл хөдлөл ч юмуу тэр зүйл дээрээ эргээд очхыг хүссийн.
Юу ч байж болно л доо хэрвээ тэр зүйл чинь үнэхээр гоё байсан бол та дахиад нэг очоод үзээрээ л гэж...
Ert urdiiin tsagt negen shuvuu negen tsagaan sarnaid durlajee. Neg odor ter shuvuu tsagaan sarnaig guij gene, gevch tsagaan sarnai tatgalzjee. Tsagaan sarnai bi chamd hairgui gej genee. Shuvuu odor bur irj tuunig guisaar baiv. Etsest n, tsagaan sarnai: bi ulaan ongotei boloh ter tsagt bi chamaig hairlah bolno gejee. Neg odor shuvuu ireed dalavchaa tasdan tsusaa sarnain deer asgaj, sarnai ulaan ongotei bolj gene. Ter ued sarnai shuvuug oort n hichneen hairtai baisniig oilgoson bolovch het oroitson bailaa,uchir n shuvuu uhsen bailaa. (chamaig hairlaj bui hunii hair bolon medremjiig hundeleerei) happy valentine's day
Subscribe to:
Posts (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com