Саяхан хэд хоногийн өмнө зурагтаар Монгол Улс маань 2,700,000 хүнтэй боллоо гэж ярьж байна лээ. Мөн манай оронд 10мин тутамд нэг baby мэндэлдэг гэж байсан. Ингээд би бодлоо л доо. Тэгэхээр ойролцоогоор 2014онд бидний эх орон 3сая хүн амтай болохнээ. Гэхдээ энэ зөвхөн одоогийн төрөлтийн байдлаар шүү дээ.Тэгээд яг үүнийг ярьж байх өдөр манай дүү Гэрэлт төрснйи гэрчилгээгээ аваагүй байсан болохоор энэ тоонд ороогүй нь тодорхой.Өөрөөр хэлбэл эмч нар төрсний гэрчилгээг нь өгөх тун дургүй байгаа гэсэн үг. Учир нь Гэрэлт гэртээ мэндэлсэн л дээ. Та бүхэн зарим нь мэднэ байх. Үүнтэй улбаалаад юу хэлэх гэсэн бэ гэвэл:
Монгол Улсад эмэгтэй хүн гэртээ төрж болохгүй гэсэн хууль байдаггүй ч энэ бол хэзээ ч байж болохгүй асуудал гэж бүх эмч нар үздэгээс гадна бичэгдээгүй хууль юм. Тэр бүү хэл 33 жил эх барьж байгаа нэгэн эх баригч эмч "би анх удаагаа гэртэй төрсөн хүүхэд харж байна" гээд бөөн уур болсон сурагтай байсан. Хэрвээ жирэмсэн эмэгтэй гэртээ төрвөл түүнийг хариуцдаг өрхийн эмч нар бүгд маш том хариуцлага хүлээдэг юм байна л даа.Ийм цөөхөн хүн амтай улсад бол энэ нь ч зөв л дөө.Гэхдээ энэ асуудлын гол нь биш. Хэрвээ эмэгтэй хүн болгон гэртээ төрөөд нөхрүүд нь эх барьдаг болчихвол эх баригч эмч нар болон сувилагч нар ажилгүй болно.Үүнд л гол асуудал бий. Яахав зарим нэг тохиолдол байдаг гэхдээ үүнд зөвхөн нэн ядуу,бүр майнахны хэлдгээр ядуугийн ядуу гэр бүлүүд, мөн хөдөө амьдардаг эмнэлэгээс хол бол зөвшөөрдийн байна.
Бас би нэг зүйлийг сая л ойлгож байна. Төрсний гэрчилгээ гэдэг маань намайг Монгол Улсад төрсөн гэдгийг батлах бичиг баримт юм байна л даа энэ бол мэдээж хэрэг .Гэхдээ урд нь зөндөө л хэрэглэдэг байсан гэвч зүгээр л тэр нэг хэдэн хуудасны нэр төдий мэт бодоол явдаг байсан. Энэ чинь харин их чухал юм байна шүү хүмүүсээ. Хэрвээ надад төрсний гэрчилгээ байхгүй бол би одоо хаа нэг улсаас олсон хүүхэд юм уу хаашаа юм.Бас нэг зүйлийг хэлэхэд Монгол Улсад нэн ядуу эмэгтэй гэртэй төрдөг бол Америкад баячууд гэртээ төрдөг гэнэ шүү.
АА бас алдаатай бичсэн бол sorry би монгол хэлэндээ муу юм шиг байгаан
No comments:
Post a Comment