
Надад сонгууль өгөх хэд хэдэн боломж байсан боловч би огт өгч байгаагүй. Тэр үед "за надаар дутвал гэж дээ" гэж боддог байсан болохоор нээх өгье гэж бодож байгаагүй.Манай найзууд бас зарим нь яг ингэж хэлдэг байсан.Харин найзуудаа далайд дусал нэмэр шүү. :)
Харин энэ удаа би иргэнийхээ үүргийг гүйцэтгэж сонгуулиа өгөх ёстой юм шиг байна. Ялангуяа залуу хүмүүсийг би монголдоо хайртай бас үндэсний үзэлтэй байгаасай гэж хүсдэг,мэдээж хүн болгон л эх орондоо хайртай байдаг л даа. Харин тэр болгон иргэнийхээ үүргийг хүлээж чаддаггүй юм шиг санагддаг./надаас авхуулаад./Магадгүй энэ маань ч гэсэн бидний
Монгол Улсад хайртай гэдгийг харуулах нэгэн зүйл байж болохын мөн бидний эх орондоо оруулж байгаа өчүүхэн ч гэсэн хувь нэмэр юм болов уу?
Тийм болохоор найзуудаа саналаа өгцгөөе!!!!!!!!!!
No comments:
Post a Comment