Бүх зүйл аягүй сонин эсэргээрээ юм шиг санагдаад явчхын. Ойрд дүн гарах гээд бас баахан бие даалт хийгээд энэ нэг хар дөрвөлжин юмны хойноос боссонгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдээр бүтэн сууж арай гэж нэг бие даалтаа хийж дуусгалаа. Дотроо тийм сайн хийсэнгүй дээ яаж хамгаалана даа л гэж бодож байлаа. Тэгсэн харин 15н онооноос 14н оноо авчдаг байшд. Ямар их баярлаваа. Харин өчигдөр би сүүлийн бие даалтаа өгч нэг санаа амрав. Үүнийг харин ёстой сайн хийсэн шүү."гэхдээ энэ зөвхөн миний бодлооршдээ"
Тэгээд өнөөдөр хамгаалваа. Гайгүй байлгүй дээ гээд хамгийн эхэнд нь яваад орчлоо. Багш ч яахав айна гэхийн биш мэлийгээл урдаас хараад суужийна. За ярь гээл. Би ч бичхээсээ илүү ярихдаа сайн юм шиг байгаан. Тэгээд яриал байлаа. Тэгсэн харин багш хийсэн зүйлийг маань ёстой л хүүхдийн тоглоом гэсэн шүү.lol Энэ нэг юмыг чинь 10 настай хүүхэд ч хийчхэнэ гээл баахан загнаж гарав. Бас дээрээс нь ямар ч бичгийн хэллэг алга гээл мэдэхгүй сүүлдээ бүр эхнээс нь дуустал бөөн шүүмжлэл сонсвоо. Би ч дуугай л юун юм ярих бүр таг болцон манай багийнхан ч тэр. Багш өөдөөс загнаад байхаар угаасаа яалтай ч билээ. Яахав загнуулж загнуулж нэг дүнгээ авсаан.
Ингээд гарч ирээд би бодлоо л доо. Шалгалт өгсөн ч тэр гайгүй өглөө гэж бодхоор бөөн алдаа. Энийг ч муухан л өглөө дөө гэхээр гайгүй байдын нээх сонин. Юм болгоныг муу гэж бодох ёстой юм уу хайшайн.
Бас 10н жилд байхад дүн гаргахад нэг шалгалт өгөөл гаргачихдагшдээ. Ер нь би 10н жилд байхдаа шалгалтын өмнөх шөнө шөнөжингөө уншаал тэгээл дүнгээ гаргачихдаг байсан.Угаасаа ч ямар ирц идэвхи явц гээл нээх сүртэй байдаг биш дүнгээр л хамаг юм шийдчихдэгшдээ. Харин Их сургуульд ирц идэвхи бие даалтаар л дүнгээ гаргах юм байшдээ. Бараг л нээх толгой сайтай энэ тэр гээд байх юм байхгүй хичээлдээ л идэвхитэйхэн явж байхад болох юм шиг.
No comments:
Post a Comment