Saturday, May 16, 2009
Хэрхэн хүчтэй эмэгтэй болох вэ?
Хүчтэй эмэгтэй хүн гэхээр таны толгойд ямар бодол орж ирж байна? Магадгүй таны толгойнд өндөр албан тушаалтай, эсвэл бизнесмен хүүхний дүр төрх харагдаж байгаа байх.
Тэгвэл хүчтэй эмэгтэй гэж ямар ч хүмүүс байж болох ч бүх хүчтэй эмэгтэй хүмүүс дараах чадвартай байдаг гэнэ.
1. Тэр хийж буй зүйлдээ бүх зүйлээ зориулдаг. Хүчтэй эмэгтэй хүн аливаа ямар нэгэн зүйлийг хийхдээ бүх хүч сэтгэлээ тухайн зүйлдээ зориулдаг байна. Тухайн зүйл нь түүнд таалагдахгүй байсан ч тэр хийдэг. Ямар ч тайлбар тавьдаггүй, ямар ч гомдол мэдүүлдэггүй.
2. Хэзээ ч бууж өгдөггүй. Хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бууж өгдөггүй. Тэр яг өөрийн хүсэж буй зүйлийнхээ араас явдаг. Хүссэн зүйлээ авах зам хэдий хэцүү байсан ч тэр хүслээ орхидоггүй. Жишээ нь эмэгтэй хүн урлагийн хүн болохыг хүслээ гэж бодьё. Тэгвэл тухайн эмэгтэй хүчтэй эмэгтэй хүн бол замд нь тааралдах олон саад бэхшээлийг үл хайхран амархан хүслээ орхихгүй юм. Тэр сөрөг зүйлд хэзээ ч автдаггүй. Түүний хүсэл мөрөөдлийг унтраах хэн нэгний үгийг тэр сонсдоггүй. Хэн нэгэн түүнийг зорилгоос нь гажуудуулахыг тэр зөвшөөрдөггүй. Тэр “ би чадахгүй” гэсэн үгийг хэлдэггүй.
3. Тэр өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Ажлын газар, эсвэл хамт олон дотор нь хэдий өөрөөс нь илүү сайн мэдлэгтэй, мэргэжилтэй хүн байсан ч аливаа нэг асуудлыг шийдэхэд өөрийн бодлоо хэлэхээсээ айдаггүй. Түүний ярих, хэлэх үгс хүмүүст ямар санагдах нь түүнд огт хамаагүй байдаг. Ганцхан хүчтэй эмэгтэй хүн л өөрийн бодлоо итгэлтэйгээр хэлж чаддаг юм.
4. Тэр өөрийгөө болон бусдыг хүндэлдэг. Хүчтэй эмэгтэйчүүд хүнийг хүндэтгэснээр өөрийгөө хүндлүүлнэ гэдгээ мэддэг. Мөн тэд хүний сонгосон сонголтыг хүндэтгэдэг ба өөрөөс нь өөр шийдвэр гаргасан, өөрөөс нь зөрсөн хүний шийдвэрийг хүртэл хүндэтгэх ёстойг мэддэг.
5. Өөрийн итгэл үнэмшилдээ бат. Хүчтэй эмэгтэй хүмүүс өөрийн итгэл үнэмшилдээ бат итгэлтэй байдаг. Тэд өөрийн итгэж явдаг зүйлээ зөв болов уу гэж ер эмээдэггүй.
6. Өөрийгөө болон бусдыг урамшуулдаг. Бусдыг урамшуулах чадвартай байх нь чадварлаг эмэгтэй хүний гол шинж мөн. Мөн хүчтэй эмэгтэй хүн хэзээ ч бусдын сөрөг явуулгад автаж эрч хүч, урам зоригоо алддаггүй юм.
7. Тэр өөрийн чадвар, авьяасаа бусадтай хуваалцдаг. Чадвартай эмэгтэй хүн хэзээ ч өөрийн чадвараа бусдаас нууж, хааж, харамладаггүй. Учир нь тэр хэзээд өөрийн чадвартаа итгэдэг байна.
будаа идчихлээ хэхэ
Subscribe to:
Post Comments (Atom)
contact :
contact : holly dot ariuka at gmail dot com
No comments:
Post a Comment